Аймгийн заан Э.Мөнхжаргал Сар шинийн барилдаанд түрүүллээ

XVII жарны "Буян үйлдэгч" хэмээх усан бар жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өндөрлөлөө. Бар жилийн барилдаанд Архангай аймгийн Хотонт сумын харьяат, аймгийн заан Э.Мөнхжаргал түрүүлсэн нь аймгийн цолтой бөх сар шинийн барилдаанд түрүүлсэн гурав дахь тохиолдол болж буй. 

Харин Ховд аймгийн харьяат, улсын заан Б.Пүрэвсайхан үзүүрлэлээ. Их шөвөгт улсын гарьд М.Бадарч, улсын харцага Т.Баасанхүү нар шалгарсан юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ