Б.Цогт-Очир, Л.Анхзаяа, А.Адъяасүрэн нар гран пригээс хүрэл медаль хүртэв

Жүдо бөхийн 2022 оны анхны гран при тэмцээн Португаль улсад болж, 41 орны эрэгтэй 179, эмэгтэй 122 жүдоч оролцов. Тэмцээнд манай улсын тамирчид гурван хүрэл медаль хүртэн, багийн дүнгээр 18 дугаар байрт орлоо.

Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д “Хангарьд” спорт хорооны тамирчин, энэ жилийн УАШТ-ий мөнгөн медальт, Бямбажавын Цогт-Очир, 73 кг-д Дархан-Уул аймаг, “Женко” клубийн жүдоч, энэ жил улсын дэд аварга болсон Лавжаргалын Анхзаяа, эмэгтэйчүүдийн +78 кг-д Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин Амарсайханы Адъяасүрэн нар хүрэл медалиар энгэрээ мялаав.

Монголын жүдочид хоёрдугаар сарын 5-нд болох Парисын “Их дуулга”-д оролцоно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ