Мелания Трамп хувийн эд зүйлсээ дуудлага худалдаагаар хямдхан заржээ
Энэ сарын эхээр Мелания Трамп өөрийн гурван эд зүйлийг дуудлага худалдаанд тавьсаныг CCN мэдээлсэн байна.
Энэ нь захиалгаар хийлгэж, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон болон түүний гэргий Брижитийг Цагаан ордонд албан ёсоор айлчлах үеэр өмсөж байсан өргөн хүрээтэй цагаан бүрх малгай аж. Дээр нь энэ малгайтайгаа Меланиягийн зуруулсан усан будгийн зураг болон анимацийн NFT зураг багтжээ. АНУ-ын хуучин тэргүүн хатагтай Solona криптовалютыг худалдан авагчдын төлбөр хийх цорын ганц хэрэгсэл болгон сонгосон байна.
Тийнхүү ердөө таван хүн үнэ хаялцжээ. Энэ нь тус бүрдээ 1800 токен болсон байна.
Гэвч ингэхдээ хүрэх байх хэмээн хүлээж байсан мөнгөний босго - 250 мянган долларт хүрээгүй аж. Юу гэвэл, өмнө нь криптовалютын зах зээлд ханш эрс унасан байна. Ингэснээр Мелания худалдсан эд зүйлээсээ ердөө 170 мянган доллар олжээ. Энэ нь хүлээгдэж байсан мөнгөнөөс 80 мянгаар бага болсон байна. Криптовалоютын зах зээлийн ханш унасны зэрэгцээ хүмүүс дуудлага худалдааг сонирхох нь багасч, анхны үнэ их байсан нь үүний шгалтаан болжээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ