Тайланд улс марихуаныг албан ёсоор зөвшөөрлөө
"Тайланд улс марихуаныг гэмт хэрэг гэж үзэхээс татгалзсан Ази тивийн анхны орон боллоо" хэмээн Sky News мэдээлэв. Тайландууд хэдхэн сарын дараа гэртээ каннабис тариалах боломжтой болох ч арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно. Тус улсын Эрүүл мэндийн яам марихуаныг хориотой бодисын жагсаалтаас хассан бөгөөд шинэ хуулийг "Хааны сонин"-д нийтлэх ёстой. Үүний дараа иргэд нутаг дэвсгэртээ каннабисыг хууль ёсны тарих хүртэл дахин 120 хоног шаардлагатай. Гэхдээ марихуаны шинэ хуулиар мансууруулах бодисыг зугаа цэнгэлийн зориулалтаар ашиглахыг зохицуулаагүй ба энэ нь хуулийн "саарал бүс"-эд хэвээр байх болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ