Ж.Ассанжийн бие улам муудаж байна
Өнгөрсөн 12-р сард С.Моррис "Mail on Sunday" сонинд өгсөн ярилцлагадаа 50 настай Ж.Ассанж аравдугаар сарын 27-нд Лондоны Дээд шүүхийн хуралд видео линкээр оролцож байхдаа цус харвасан тухай нь дурдсан юм. Дашрамд дурдахад Лондоны Дээд шүүх шилжүүлэн өгөхийг хориглосон өмнөх шийдвэрийн эсрэг АНУ-ын давж заалдах гомдлыг, АНУ-аас Британийн талд өгсөн баталгааг 2021 оны 12-р сарын 10-нд хэвээр үлдээсэн билээ.
"Ж.Ассанжийг АНУ-д шилжүүлж өгвөл амиа хорлож магадгүй" гэсэн Лондоны шүүгчийн буруу шийдвэр гаргасан эсэх асуудлыг хэлэлцэхээр хязгаарлагджээ. Харин Ж.Ассанж давж заалдах хүсэлтээ 12-р сарын сүүлээр гаргасан аж. Шведэд 2010 онд бэлгийн дарамт болон хүчингийн хэрэгт буруутгагдсан тэрээр 2012 оны зургадугаар сараас хойш Лондон дахь Эквадорын ЭСЯ-нд шилжүүлэн өгөхөөс эмээн нуугдаж байв. Түүнийг АНУ-ын хүсэлтээр 2019 оны дөрөвдүгээр сарын 11-ний өглөө саатуулсан агаад дараахан нь АНУ-ын эрх баригчид түүнд тагнуулын тухай хууль зөрчсөн, нууц мэдээлэл задруулсан зэрэг 17 зүйл ангиар шинэ хэрэг үүсгэснээ зарлах нь тэр. Хэрвээ Ж.Ассанжийг АНУ-д шилжүүлбэл 175 жилийн хорих ялаар шийтгэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ