Пелегийн охин аавынхаа биеийн байдлын тухай ярьжээ

    Бразилын хөлбөмбөгчин асан Пелег эмнэлэгт хэвтсэний дараа  биеийн байдал нь ямар байгаа талаар түүний охин Кели Насименту  ярьсан байна.  Тэр өөрийн Instagram-аккаунтад сүүлчийн мдээллээ хуваалцжээ. 

Дочь Пеле выложила ФОТО с отцом: «Он идет на поправку, его состояние в  пределах нормы» (18 сентября 2021 г.) — Динамо Киев от Шурика
Насименту аавтайгаа хамт татуулсан гэрэл зургийг тавьж, энэ зурагт тэд инээмсэглэж байгаагаар гарсан байна. Зургийг эмнэлгийн өрөөнд авчээ. “Аав маань эмчилгээ хийлгэж, энэ нь нэлээд хэдэн сар үргэлжилнэ. Зул сарын баяр тэмдэглэхээр тэр хоёр-гурван өдрийн дараа гэртээ гарна” гэж бүсгүй бичсэн байна. 
Пеле дахин эмнэлэгт хэвтсэнийг арванхоёрдугаар сарын 8-нд мэдээлсэн юм. Тэрээр  Сан-Паулу хотын Альберт Эйнштейний эмнэлэгт бүдүүн гэдэснийг хорт хавдар эмчлүүлж байгаа ажээ.Өнгөрсөн  есдүгээр сард хавдар авахуулах мэс засал хийлгэсэн байна.
Хагалгааны дараа  Пелегийн бие гэнэт муудаж, түүнийг эрчимт эмчилгээний тасагт шилжүүлсэн ажээ. Пеле аравдугаар сард эмнэлгээс гарч, химийн ээлж эмчилгээ хийлгэж эхлэсэн байна.  
Пеле нь дэлхийн хөлбөмбөгийн гурван удаагийн аварга юм.  1999 онд Олон улсын олимпийн хороо түүнийг зууны шилдэг тамирчнаар тодруулсан билээ.  
Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ