“Гэм зэм” жүжгийн уран бүтээлчид Төрийн шагналт Ц.Гомбосүрэнд хүндэтгэл үзүүлнэ
Өнгөрсөн сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар алдарт зохиолч Ф.М.Достоевскийн “Гэм зэм”, “Карамазовын хөвүүд”, “Солиот”, “Албингууд”, “Хөвүүн заяа” романыг монгол хэлнээ сонгодог хэлбэрийг нь хадгалан утга төгөлдөр хөрвүүлснийг нь үнэлж Соёлын гавьяат зүтгэлтэн, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, дуун хөрвүүлэгч Цэрэнпилийн Гомбосүрэнд Төрийн шагнал хүртээсэн.
Дэлхийн сонгодог уран зохиолын шилдэг бүтээлүүдийг утга санаа, хэл найруулга, дүр дүрслэлийн сонгодог чанарыг алдагдуулалгүйгээр монгол хэлнээ буулгаж, орчуулагчийн арга барил, уран чадвар, чанар чансаагаараа утга зохиолын орчуулгын тасалдлыг нөхөн, утга зохиолын орчуулгын салбарт жинтэй хувь нэмэр оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлсэн юм.
Түүнчлэн “Орфей” театрын “Гэм зэм” жүжгийн өнөөдрийн тоглолтыг Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, дуун хөрвүүлэгч Ц.Гомбосүрэн болон ахмад, дипломатчид болон гадаад харилцаа, утга зохиолын салбарын үзэх юм байна.
“Гэм зэм” жүжиг энэ сарын 10-ныг дуустал Улаанбаатар хот дахь “Русский дом” буюу хуучнаар РЦНК-д 19:00 цагт тоглоно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ