Бизнесмен эр дэлхий даяар вакцинжуулалтын ялгаварлан гадуурхалт байгааг онцлов

Судан-Британийн бизнесмен Мо Ибрахимын үүсгэн байгуулсан Африкын шилдэг удирдлагуудыг дэмждэг сангийн тайланд "Африкт коронавирусийн эсрэг вакцинжуулалтын түвшин бага байгаа нь SARS-CoV-2 мутацийг өдөөж байна" гэж дурджээ. 
Ноён Ибрахим "Коронавирусийн дэгдэлтийн эхнээс л манай сан болон Африкын бусад байгууллага вакцинжуулалтгүй Африк нь вирусийн хувилбаруудад хамгийн тохиромжтой инкубатор байж болохыг анхааруулсан. Коронавирусийг ялах цор ганц арга бол вакцинжуулалт. 
Одоо дэлхий даяар "вакцины ялгаварлан гадуурхалт" байгаа бөгөөд Африкын орнууд энэ асуудалтай тулгарч байна" гэж мэдэгдлээ. Мөн "Африк  тивийн хүн амын 70 хувь нь 2022 оны эцэс гэхэд вакцинд хамрагдсан тохиолдолд уг тахлыг давж гарна" хэмээн онцолсон ч ийм магадлал бага байгаа юм. 
Түүнчлэн тайланд "Африкын 54 улсаас ердөө тав нь л ДЭМБ-ын тавьсан зорилт буюу энэ оны эцэс гэхэд нийт хүн амын 40 хувийг вакцинжуулах зорилтын тал руу дөхөж байна" гэж дурдсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ