Их Британид омикроноор халдварлагсдын тоо нэмэгдсээр

            Их Британид сүүлийн хоёр хоногт коронавирусийн омикрон омгоор халдварласан 100 гаруй шинэ тохиолдол илэрлээ. Тус улсын Эрүүл мэнд, аюулгүй байдлын агентлагийн мэдээлснээр эл тоо 246-д хүрчээ. Сүүлийн 24 цагт илэрсэн омикрон омгийн 86 тохиолдлын 68 нь Англид, 18 нь Шотландад бүртгэгдсэн аж. Харин бямбад 26, баасанд 92 тохиолдол нэмэгдсэн байна.                                                 
     Одоогоор халдварлагсад ойрын өдрүүдэд уулзсан хүмүүсээсээ халдвар авсан эсэхийг шалгах замаар шинэ тохиолдлыг илрүүлж байгаа гэнэ. Шинэ журмын дагуу омикроноор халдварласан хүмүүс болон гэр бүлийнхэн нь, тэдэнтэй нь ойр дотно харилцаатай байсан хүмүүс арав хоногийн турш өөрийгөө тусгаарлах ёстой. Сүүлийн үед Их Британид өдөрт коронавирусийн 50 мянга орчим тохиолдол бүртгэгдсэний 99,8 хувь нь дельта омог байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ