Америкчууд АНУ-ын гол дайсныг нэрлэжээ

  Америкчууд Хойд Солонгосыг АНУ-ын гол дайсан гэж үзэж, харин Орос улс хамгийн найрсаг бус орон болж байна. “The Economis” сэтгүүл болон британийн дүн шинжилгээний “YouGov” пүүсийн санал асуулгын дүн үүнийг  харуулжээ. 
Санал асуулгад оролцогчдын 55 орчим хувь нь Их Британийг АНУ-ын гол холбоотон гэж үздэг байна.  Хоёрт Канад (53%), гуравт Франц, Израиль (38%) оржээ. Америкчуудын 2% нь л  Оросыг энэ жагсаалтад оруулсан байна.  Тэд найрсаг орнуудын тоондд Мексик (41%), Франц (37%), Герман (37%) Япон, Тайвань (34%), түүнчилэн Өмнөд Солонгосыг (31%) оруулжээ. Харин санал асуулгад оролцогчдын 9% нь л Оросыг энэ жагсаалтад оруулсан байна.  
Найрсаг бус улсуудын тухайд гэвэл, энд санал асуулгад оролцогчдын 35% нь Оросыг нэрлэжээ. Араас нь Афганистан (34%), Хятад (33%) орсон байна. АНУ-ын гол дайсан нь БНАСАУ (58%) болжээ. Эхний гуравт Иран (44%), Афганистан, Хятад улс (36%) орсон байна. Тавд орос улс (34%) бичигджээ. Санал асуулгад нийтдээ 1500 хүн ороллцсон байна. 
Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ