К.Макдэвид хоёрт бичигдэж эхлэв

 Үндэсний хоккейн лигийн улирлын ээлжит тоглолтод "Эдмонтон Ойлерз" "Питтсбург Пингвинз"-ийг 5:2-оор хожжээ. Энэ тоглолтод "Эдмонтон"-ы 24 настай канад довтлогч Коннор Макдэвид нэг шайб оруулж, гурван оновчтой дамжуулалт багийнхандаа өгсөн байна. Ингэснээр тэрээр улирлын 40 дэх оноогоо авч, хүснэгтийн хоёрдугаарт бичигдэх болов. Жагсаалтыг "Эдмонтон"-ы өөр нэг довтлогч Леон Драйзайтль 41 оноогоор тэргүүлж, "Вашингтон Кэпиталз"-ын Александр Овечкин 37 оноогоор гуравт явна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ