Камбожийн хунтайж таалал төгслөө

        "Камбожийн ерөнхий сайд асан, 77 настай хунтайж Нородом Ранарит 11-р сарын 28-ны ням гарагт Францад таалал төгслөө" гэж "Синьхуа" агентлаг мэдээлэв. Тус агентлаг уг орны одоогийн ерөнхий сайд Хун Сенийн мэдэгдлээс эшилсэн байна. Талийгаач өвчтэй байсан ба Камбожийн хаан Нородом Сианукын хүү,  өнөөгийн хаан Нородом Сихамонигийн төрсөн ах юм.                                        
 Н.Ранарит 1993-1997 онд тус улсын засгийн газрыг удирдаж, 1998-2006 онд парламентийн доод.танхимыг тэргүүлж байв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ