Коронавирусээр өвчилсөн үед яагаад кофе ууж болохгүй вэ?

    Оросын сувиллын хоолны эмч Елена Соломатина телевизийн “Москва 24” сувгийн сурвалжлагчтай ярилцахдаа, сэргээх үйлчлэл бүхий ундаа хэрэглэхгүй байхыг COVID-19-өөр өвчилсөн хүмүүст уриалжээ. Шинжээчийн хэлснээр,  халдвар авсан олон хүн ядарч, толгой нь өвддөг, ингэхдээ унтахын оронд  сэргээх үйлчлэлтэй ундаа хэрэглэхээр оролдож, тухайлбал мэдрэлийн системээ сэргээхээр энергийн ундаа, кофе уудаг байна. 
Нойр бол эрүүлжилт гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс,  бие махбодийн амрах шаардлагыг зориудаар таслахаар оролдох хэрэггүй, яагаад гэвэл короновирусээр өвчилсөн үед амрах нь маш чухал. Тийнхүү кофе болон энергийн ундаа нь энд хор хүргэж мэднэ. 
Өвчний үед ус ахиухан уух хэрэгтэй, харин кофеин нь бие махбодийг эсрэгээр усгүйжүүлэхэд нэрмээс болдог гэж Соломатина тайлбарлажээ. Эдгэрч эрүүл болохын тулд сэргээх үйлчлэл бүхий ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг тэр зөвлөж байна. Үүнээс гадна, сахар, давс болон хийжүүлсэн ундаа хэрэглэхээс татгалзахыг сувиллын хоолны мэргэжилтэн зөвлөжээ. Түүнчилэн үйлдвэрийн аргаар боловсруулсан бекон, зайдас идэхгүй байх хэрэгтэй гэж  эмч бас сэрэмжлүүлж байна. “Давс их хэрэглэх нь цусыг өтгөрүүлж, хэвийн урсах боломж олгодоггүй. Мөн дархлааны системийн уураг хэрэгтэй  газартаа  түргэн хүрч, вирустэй тэмцэж чаддаггүй” гэж шинжээч тодруулан тайлбарлажээ. 
 Хүнсний ногоо, жимс жимсгэнэ, далайн бүтээгдэхүүн, өөхлөг загасны мах болон тараг, аарц ахиухан идэх хэрэгтэй. “Бидэнд бас А аминдэм бас хэрэгтэй, энэ нь өндөгний шаранд байдаг. Шар-улбар шар өнгийн жимс жимсгэнд  байдаг каротиноид гэдэг бодис нь салст бүрхэвчийг бэхжүүлдэг учир, энд вирус наалддаггүй” гэж мэргэжилтэн сануулжээ.  Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ