Хамгийн өндөр настан эмэгтэй таалал төгслөө
"Филиппинд манай гарагийн хамгийн өндөр настай эмэгтэй Франциска Сусано 125 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүллээ" гэж Кабанкалан хотын захиргаа фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээлэв. Мөн "Бид бүхний хайрт Франсиска Сусано таалал төгссөн тухай мэдээг зүрх сэтгэлдээ гуниг дүүрэн хүлээж авлаа. Тэрээр үргэлж бидний урам зориг, бахархал байх болно" хэмээн бичжээ. Арван нэгдүгээр сарын 22-ны даваа гарагт хорвоог орхисон түүнээс коронавирусийн шинж тэмдэг илрээгүй гэж орон нутгийн эрүүл мэндийн газраас мэдээлсэн байна. Хотын удирдлагуудын мэдээлснээр бурхан болоочийн манай гарагийн хамгийн өндөр настай эмэгтэй болохыг Гиннесийн дээд амжилтын ном албан ёсоор баталгаажуулсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ