Марадонаг оршуулахдаа зүрхийг нь аваад үлджээ
Дэлхийн хөлбөмбөгийн аварга, Аргентины шигшээ багийн довтлогч асан Диего Марадонаг оршуулахдаа зүрхийг нь авч үлджээ. Mercopress сайтад ингэж бичсэн байна. Аргентины мэдрэлийн эмч, телевизийн хөтлөгч Нельсон Кастро энэ тухай ярьжээ. Эмч нар Марадонагийн нас барсан жинхэнэ шалтгааныг тогтоохын тулд түүний зүрхийг судласаар байгаа гэж тэр хэлсэн байна. Тэгэхэд Марадонагийн зүрх 500 грамм жинтэй байсан бөгөөд харин эрүүл зүрх 300 орчим грамм жинтэй байдагт Кастро анхаарал хандуулжээ. Бие тааруу хөлбөмбөгчнийг муу харж хандаж байсан гэж Марадонагийн өмгөөлөгч асан Матиас Морла аравдугаар сарын сүүүлчээр мэдэгдсэн юм. Энэ алдаа нь хөлбөмбөгчийг үхэлд хүргэсэн гэдэгт тэр итгэлтэй байдаг ажээ. Марадона 2020 оны арваннэгдүгээр сарын 25-нд 60 настайдаа таалал төгссөн билээ.
Зүрхний тэжээлийн дутмагшлаас болоод уушиг нь их хавагнасан нь үхлийн шалтгаан болсон байна. Санаатай биш ч гэсэн түүний амь насыг бүрэлгэсэн гэж долоон эмчийг 2021 оны тавдугаар сард сэжигтнээр татжээ. Марадона “Барселон”, “Наполи” болон “Ньюэаллс Олд бойз” клубийн төлөө тоглож байсан билээ. Тэр Аргентины шигшээ багийн бүрэлдэхүүнд тоглож байхдаа 1986 онд дэлхийн аварга болсон бөгөөд хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн аугаа тоглогчийн нэгэнд тооцогдож байсан юм.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ