Омега-3 үхэлд хүргэх аюултай тухай хэлжээ

    Омега-3 тосны хүчил агуулсан нэмэлтүүдийг хэрэглэх нь аюултай хүндрэл үүсгэж, тэр ч байтугай үхэлд хүргэж болох юм. ОХУ-ын Эрүүл мэндийн яамны Оросын Уралын тойрог дахь урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн орон тооны бус  ерөнхий мэргэжилтэн, анагаахын шинжлэх ухааны доктор Сергей Токарев URA.RU сайтын сурвлжлагчид ингэж ярьжээ. 
 «Өдөрт нэг граммаас илүү Омега-3 уух нь зүрхний тосгуур хэт агших эрсдэлийг 49%-иар ихэсгэдгийг харуулсан өргөн цараатай судалгаа бий. Эрсдэл болон ашигийг тусыг тэнсэх хэрэгтэй. Омега-3 бүхий нэмэлтүүд нь үхэлд хүргэх  аюултай байж болохыг уг судалгааг үндэслэн хэлж болно. Аливаа эм хор ч байж болно. Бүх юм тунгаас шалтгаалдаг. Хоногт нэг грамм хүртэл Омега-3 хэрэглэх нь харьцангуй аюулгүй” гэж Сергей Токарев хэлсэн байна. 
Эмчийн бичиж өгөөгүй  бэлдмэлийг  дур мэдэн хэрэглэхгүй байх, тунг хэтрүүлэхгүй байхыг тэр уриалжээ. Омега-3 бүхий биологийн нэмэлтийг хэрэглэхийн оронд далайн бүтээгдэхүүн, загасыг долоо хоногт хэд хэдэн удаа хэрэглэх нь хамаагүй дээр” гэж мэргэжилтэн тэмдэглэсэн байна. Зүрхний тосгуур хэт агшихаас сэргийлэхийн тулд эмчид хандаж байхыг тэр зөвлөжээ. 
“Зарим дагалдах өвчний үед эрсдэл үүсч, жишээлвэл холын зайн гүйлтийн зарим тамирчин үүнд өртөмтхий байдаг” гэж доктор дүгнэж хэлсэн байна.
 Б.Атар 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ