Том өгзөг эрүүл мэндэд тустай аж
Өгзөг-бөгсний хэсэгт байгаа өөх зүрх-судасны болон бодисын солилцооны өвчин тусах эрсдэлийг бууруулж, наслалтыг уртасгаж чадна гэж доктор Каран Раж тодруулан тайлбарлажээ. Түүний хэлснээр, “биеийн доод хэсгийн арьсан дорхи өөхний давхарга нь шингээгч маягаар ажилладаг. Энэ давхарга өөхний хүчлийг хуримтлуулж, түүнийг дотор эрхтнүүдэд очихоос сэргийлдэг байна”.
Энэ ролик сүлжээнд их хандалттай болж, түүнийг 464,9 хүн үзэж, 54,4 мянган лайк даржээ. Эмчийн ролик сүлжээ хэрэглэгчдийг баярлуулж, тэд ч коментдаа шоглох маягаар элдэв зүйл бичиж эхлэсэн байна. “Би мөнх наслах нь ээ”, “Одоо миний бөгс жаахан ч гэсэн тустай зүйл хийх нь”, “Ёстой гоё! Өнөөдрийн хамгийн сайхан мэдээ байлаа”, “Би баяртай байна. Үүнийгээ өөрийн найз залууд үзүүлнэ” гэх мэтээр тэд бичжээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ