Японы гүнж асан Мако эх орноосоо явжээ
Тэд Комурогийн ажилладаг Нью-Йорк хотод очихоор төлөвлөж байгаа аж. Мако ч тэнд өөртөө таарах ажил олж хийхээр бодож байгаа гэнэ. Японы олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд Америкийн байгалийн түүхийн музейг түүнд хамгийн тохирох ажлын байр үзэж байгаа ажээ. Гүнжийн хуримыг уг нь 2018 оны арваннэгдүгээр сард хийхээр товлож байсан ч, хойшлогдсон юм. Тухайлбал Комурогийн сургалтын төлбөрт өгсөн 4 сая иенийг буцааж өгөхийг шаардаж буй хуучин түнштэйгээ залуугийн эх санхүүгийн маргаантай байсан нь хуримыг ийнхүү хойшлуулах бодит шалтгаан болсон байна. Арваннэгдүгээр сарын 13-нд Комуро энэ мөнгийг төлөхөөр амласнаар маргааныг зохицуулжээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ