Цыганууд яагаад бохир нөхцөлд аж төрж, тэгсэн мөртлөө өвчин тусдаггүй вэ?
Цыганууд үнэхээрийн төмөр мэт дархлаатай бөгөөд үүнд атаархахаас өөр аргагүй. Энэ дархлаа олон зуун жилийн туршид бий болжээ.
Цыгануудад зарим өвчин огт тусдаггүй байна. Тэд дундад зууны тахлын үед ч тэсч үлджээ. Европын цыгануудын дөрөв дэх хромсомд тэднийг тахлаас хамгаалдаг гурван онцгой ген байдгийг эрдэмтэд илрүүлжээ.
Цыганууд ADAMTS-12 гэдэг гентэй бөгөөд энэ ген нь дархлааны эмгэг, жишээлвэл үений үрэвслийг эсэргүүцэх бие махбодийн эсэргүүцлийг дэмждэг байна. Тэд 1 дэх хэлбэрийн чихрийн шижин өвчин тусдаггүй, харшил авдаггүй. Ховор хомс хоол тэжээл, богино хугацааны өлөн зэлмүүр байдал нь зүрхний эмгэгтэй болох эрсдэлийг бууруулдаг байна. Цыганууд сүрьеэ, нойтон хамуу тусна гэж айлтгүй.
Цыганы геномд элдэв халдварт өвчний олон зуун жилийн нөлөөллийн дүнд бий болсон TLR1, TLR6 болон TLR10 рецептор ДНК-д нь байдгаас тэр гэнэ.
Цыган эмэгтэйчүүдэд хөхний хавдар тусах эрсдэл бага байдаг байна. Тэд эрт хүүхэд төрүүлж, хөхөөрөө хооллож, жирэмслэлтээс сэргийлэх эм бэлдмэл хэрэглэдэггүйгээр тэр аж.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ