ХУЛИЙ ПАСТРАНА


Нэгэн түүхийн гол баатар нь дэлхий дээр хамгийн муухай эмэгтэй гэж нэрлэгддэг байсан Хулий Пастрана байсан бөгөөд тэрээр XIX зууны үед циркийн жүжигчин байсан бүсгүй юм.
Пастрана нь 1834 онд Мексикт төрсөн. Тэрбээр гипертрихоз буюу арьс тэр чигтээ үсээр бүрхэгдэх өвчинд нэрвэгдэв. Түүний бүх бие нь үс, тэр ч байтугай гар хөл нилэнхуйдээ бүрхэгдсэн байв. Мэдээжийн хэрэг эрдэмтэд энэ үзэгдэлийг тайлбарлаж байсан ч Хулийгийн ээжийг орангутангтай нөхцсөн хэмээн цуу үг гарсаар байсан гэдэг.
Хулийгийн дүр төрх бол мөнгө олох боломж гэж анх үзсэн нь Райтц хэмээх америк хүн байжээ. Түүний дараа Пастрана хэд хэдэн менежерүүдтэй хамт ажилласан боловч амьдралаа (Theodor Lent)- Теодор Ленттэй холбосон байна. Лент энэ бүсгүйн ачаар баян болох зорилготой байв.

May be a black-and-white image of 1 person and indoor
1859 онд Пасранаг дагуулан Москва хотод аялан тоглолт хийв. Тэр үед жирэмсэн байсан бүсгүй 1860 онд бүх бие нь үсээр бүрэн бүрхэгдсэн хүүтэй болсон. Хүү нь гурван хоногийн дараа ( 35 цагийн дараа) нас барсан байдаг.
Пастрана бүсгүй ч төрөхийн хүндрэлээс болж нас баржээ.
Гэвч түүний нөхөр болох Лент аялалаа зогсоож болохгүй гэж шийджээ. Тэрээр Хулий болон түүний хүүгийн биеийг хадгалахыг зөвшөөрсөн Москвагийн Их Сургуулийн профессор Саколовтай холбоо тогтоон шилжүүлэн өгсөн байна.
Удалгүй Лентийн шинэ шоу Их Британид амжилттай болсон нь Лент дахин нэг эмэгтэйг олсонд байв. Түүнийгээ эхнэрээ болгон Сенор Пастрана гэж нэрлэв.
May be an image of one or more people

Лент түүгээр тогтохгүй Пастрана болон хүүгийнхээ мумийг гартаа оруулж, дэлхийн II дайны үед эзлэгдсэн Норвегид үзэсгэлэн гаргаж, олсон мөнгөө Гурав дахь Рейхийн хэрэгцээнд өгсөн байна.
1976 он хүртэл агуулахад хадгалагдаж байсан бөгөөд хүүгийнх нь мумийг хулгана идэж зэрэмдэглэсэн байсныг 2012 онд Ослогийн Их Сургууль Мексик рүү шилжүүлэхийг зөвшөөрсөн. Эмэгтэйн мумиг 2013 онд оршуулжээ. Пастрана нас барснаас хойш 156 жил өнгөрчээ ...
Сайхан Уул.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ