Б.Чинзориг, Г.Ган-Эрдэнэ нар ялагдав

        "Белград-2021" сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймд үлдсэн манай хоёр тамирчин өчигдөр тулалдлаа. 48 кг-д ОУХМ Г.Ган-Эрдэнэ хүрэл медалийн төлөө Европын аваргын хүрэл медальт, Беларусийн Е.Кармильчуктай тулалдсан ч шүүгч эхний үеийн 2 минут 9 секундэд тулааныг зогсоосноор манай тамирчин ялагдав. Ийнхүү 23 настай беларусь залуу хүрэл медалийн болзол хангаж, цаашид өрсөлдөх эрхтэй болсон юм.                                      Армийн дэлхийн аварга, Азийн аварга, ОУХМ Б.Чинзориг 67 кг-д хүрэл медалийн төлөө дэлхийн аваргын хошой хүрэл, Азийн аваргын хошой мөнгөн медальт, Казахстаны А.Жусуповтой тулалдаж, 0:5-аар ялагдлаа. 24 настай А.Жусупов 2017, 2019 оны дэлхийн аваргын хүрэл, 2017, 2021 оны Азийн аваргын мөнгөн медальтай, дэлхийн шилдгүүдийн нэг билээ.
No description available.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ