ОУХМ Б.Чинзориг хүрэл медалийн төлөө тулалдана
Түүний өрсөлдөгч нь Казахстаны А.Жусупов юм. 24 настай хасаг залуу 2017, 2019 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хошой хүрэл, 2017 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн аж.
А.Жусупов Тайванийн Лин Ю, Венесуэлийн К.Палацио, Польшийн Д.Дурказ нарыг тус бүр 5:0-ээр ялсан бол 30 настай Б.Чинзориг Гватемалын К.Тобарыг 4:1, олимп, дэлхийн аваргын хүрэл медальт, Италийн В.Манжиакапре, Мексикийн А.Эрнендас нарыг 5:0-ээр буулгаж авсан юм.
Тулаан өнөөдөр болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ