О.Бямба-Эрдэнэ ялалтаа луйвардуулж, Э.Баярсайхан ялагдлаа

         "Белград-2021" сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 54 кг-д Э.Баярсайхан эхлээд Тайландын У.Патифаныг 5:0-ээр ялсан ч хоёрдугаар тойрогт Барбадосын Ж.Брийдид 1:4-өөр ялагдаж, тэмцээнээ дуусгав. Энэ жинд 30 орны боксчин өрсөлдөж буй.                                         
 Харин 71 кг-д эхлээд хийлсэн О.Бямба-Эрдэнэ хоёрдугаар тойрогт Тайландын П.Йасунноеныг 4:1-ээр ялсан ч төдөлгүй шүүгчид шийдвэрээ хүчингүй болгож, ялалтыг тай боксчинд өгчихөв. Одоо манай тал эсэргүүцээд нэмэргүй. Учир нь Тайландын боксчин гуравдугаар тойрогт ОХУ-ын В.Мусаевт 0:5-аар ялагдсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ