Эквадорын гүйгч буудуулж амиа алдав
Эквадорын тамирчин, дэлхийн аваргын хүрэл медальт Алекс Киньонесийг үл мэдэгдэх этгээд буудаж хөнөөсөн байна. Уг хэрэг аравдугаар сарын 22-ны баасан гарагт талийгаачийн амьдарч байсан Эквадорын баруун өмнөд хэсэгт орших Гуаякиль боомт хотод болсон юм. Аллагыг цагдаагийнхан шалгаж буй бөгөөд хэрэгтэнг мэдээж олоогүй.
32 настай А.Киньонес 2019 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 200 метрийн зайд хүрэл медаль хүртэж, тэр жилдээ Пан Америкийн наадамд түрүүлжээ. Мөн "Лондон-2012" зуны олимпын 30-р наадамд 200 метрийн гүйлтийн шигшээ уралдаанд шалгарч, долоод орсон билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ