Асо галт уул дэлбэрчээ
Галт уулын гинжнээс бүрддэг Асо нь Накадакэд оршдог хамгийн идэвхтэй галт уулсын нэг юм. 2017 оны есдүгээр сард дэлбэрэхэд үнс, утааны багана нь 2000 метр өндөрт хүрсэн бол 1953 онд дэлбэрэхэд шидэгдсэн чулуунд нь 90 хүн өртөж, гэмтжээ. Харин 1958 оны дэлбэрэлт 12, 1979 оных гурван хүний амийг авч одсон аж. Энэ удаагийн дэлбэрэлтийн хохирлын хэмжээ одоогоор тодорхойгүй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ