Талибууд цаазлагсдынхаа цогцсыг олон нийтэд харуулахгүй
Афганистаны эрх баригчид шүүхийн шийдвэрээр цаазлагсдынхаа цогцсыг олон нийтэд харуулахыг хоригложээ. Энэхүү шийдвэрийг радикал хөдөлгөөнөөс бүрдсэн уг улсын түр засгийн газраас гаргасныг "Талибан" хөдөлгөөний төлөөлөгч, Соёл, мэдээллийн орлогч сайд Забихулла Мужахид мэдээллээ. Өмнө нь Ялын комиссын дарга Нуреддин Тораби талибууд засаглалынхаа эхний үеэс цаазаар авах болон гар, хөл таслах ялыг сэргээхээ мэдэгдсэн. Мөн тэр, олон улсын хамтын нийгэмлэг тус орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, цаазын ялыг эсэргүүцэж буйг шүүмжилсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ