Аравдугаар сарын чухал үйл явдал, ХАЙР ДУРЛАЛЫН зурхай
Хонь (3/21-4/19)
Хайрын амьдралд цоо шинэ эхлэл ирж байна. Эхэндээ бол хөл толгой нь олдохгүй мэт санагдаж мэдэх л юм. Энэ нь хайр дурлал, ажил төрөл дээр аль алинд нь мэдрэгдэнэ. 10 сарын 6-нд тохиох Шинэ сар танд шинэ эхлэлийг бий болгох бөгөөд 10 сарын 18 хүртэл үргэлжилнэ. Гэхдээ таны төсөөлж байснаас өөр байх эсвэл хугацаа нь жаахан сунжирч мэдэх юм.
10 сарын 20-нд тохиох Тэргэл сар танд өөрийгөө хайрлахыг сануулах болно. Та хэрэв өөрийгөө анхаарч, өөртөө санаа тавихгүй юм бол өөр хэн ч тэгэхгүй. Урдаа тавьсан зорилго, хүрэхийг хүссэн цэгтээ хүрэх эрч хүчийг танд бэлэглэж, тэнд хүрэх шинэ арга замыг та тодорхойлох болно. Хүссэндээ хүрч, ялахын тулд та замдаа таарсан бүх саадыг хамгийн амархан байдлаар давж чадна. Магадгүй таны хийж байсан хамгийн амархан зүйл ч байж мэдэх юм. Тиймээс зогсолтгүй урагшлаарай.
Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: хайр, холбоо харилцаа, бизнес, бие даасан байдал, өрсөлдөөн
Үхэр (4/20-5/20)
Танд шинэ ажлын боломжууд гарч ирнэ. Бас тэдгээр нь тун боломжийн ажил байх болно. 10 сарын 6-нд тохиох Шинэ сар таны ажил мэргэжил, бизнесийг аз амжилтаар ивээх болно. Гэхдээ нэг асуудал байгаа нь гэрээ хэлэлцээр, зөвшилцөл зэрэг зүйл 10 сарын 18 хүртэл нэлээн хойшилж, сунжрах хандлагатай байна. Хүлээцтэй, тэвчээртэй, арга эвийг нь олж байж чадвал эцэст нь бүтэх учир санаа зовох хэрэггүй.
Ангараг гараг 10 сарын 30-ны өдрөөс эхлэн хайр дурлалд ихээхэн нөлөөлөх хандлагатай. Хоорондоо маш халуухан, сэтгэл хөдлөм харилцаа бий болгож магадгүй ч эсрэгээрээ нэлээн зөрчилдөөнтэй, хэл амтай байж ч бас мэдэхээр байна. Бас та хэн нэгэнд итгэх итгэлээ гээж, итгэлээ олж авахад хэцүү санагдаж мэдэх юм. Хэрэв хайр дурлал, хамтын амьдралд та илүү давамгайлж, бүхнийг гартаа атгаж, эсвэл эсрэгээрээ тэр хүн чинь таныг хэт захирах гэж оролдож байвал аль алинд чинь хэцүүхэн байдал үүснэ. Хамтын хүчээр аргыг нь олохгүй бол хурцадмал байдалд хүрэх болно.
Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: ажил, гэрээ, ярилцлага, шинэ ажил, эрүүл мэнд, захиргаадсан хайр
Ихэр (5/21-6/20)
10 сарын 6-нд гарах Шинэ сар болон Ангараг гарагийн нөлөөгөөр таны хайр дурлал урьдчилан таамаглах аргагүй байна. Таны хайр дурлалыг харах өнцөг өөрчлөгдөж, үүнийхээ ачаар та үнэхээр хүсэж явсан тэр мэдрэмжээ олж, тийм хүнтэй уулзах боломжтой. Мөн хэдийнээ хосын харилцаанд байдаг бол та хоёрын хувьд шинэ эхлэл тавигдаж болно. Гэхдээ ингэхийн тулд өөртөө, өөрсдийн харилцаанд дүгнэлт хийж, сайтар анзаарах хэрэгтэй. Хэрэв та үнэхээр тэр харилцааг нандигнаж, авч үлдэхийг хүсэж байгаа бол энэ бүхэн аз жаргалаар бялхаж, зүрх сэтгэл тань дүүрэн мэдрэмж авах болно. Харилцаа шат ахиж ч магадгүй байна.
10 сарын 20-нд тохиох Тэргэл сар таны мөрөөдлийг бодит болгож ч магадгүй нь. Энэхүү саранд хүслээ шивнэж, бүх зүйл бол бүтэхийг хүсээрэй. Таны хамгийн их найдаж байсан бүхэн биелэхэд ойрхон байна. 10 сарын 30-нд Ангараг гараг таны эрүүл мэндтэй холбогдох болно. Та ямар нэгэн эрүүл мэндийн асуудалтай байгаа бол одоо шийдвэрлэх цаг нь. Мөн таны хүч чадал, ажлын ачаалал даах чадвар нэмэгдэнэ. Бага цагт ихийг амжуулах боломжтой боллоо. Гэхдээ чанар, бүтээмжтэй байдлыг илүүд үзэх хэрэгтэй. Хурдтай байхдаа хэт анхаарсны улмаас алдаа гаргав аа.
Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: болзоо, дотно харилцаа, хүүхэд, найзууд, эрүүл мэнд
Мэлхий (6/21-7/22)
Таны гэр бүлийн амьдралд ихээхэн өөрчлөлт гарна. 10 сарын 6-нд тохиох Шинэ сарны нөлөөгөөр энэ бүх өөрчлөлтүүд явагдах бөгөөд та шинэ бүхний эхлэл дээр учраа жаахан олохгүй байж мэдэх юм. Гэр бүлийн гишүүд зөрөлдөх, таны шийдвэр дээр бусад гэр бүлийн холбоо хамааралтай хүмүүс санал нэгдэхгүй байх зэрэг асуудал гарч мэднэ. Мөн энэ бүхэн үл хөдлөх хөрөнгө болон орон гэртэй холбоотой асуудлаас үүдэж мэдэх юм. Хэт их стресстэх хэрэггүй. Шинэ эхлэлд бэлэн байх хэрэгтэй шүү. Таны төсөөлсөн шиг биш байлаа гээд тийм муу гэсэн үг биш. Аливааг аргалж, болгохыг хичээвэл бүх зүйл дажгүй байх болно.
10 сарын 20-нд тохиох Тэргэл сарны нөлөөгөөр таны карьер энэ удаа голлох байр суурийг эзэлнэ. Шагнал урамшуулал, хүмүүсийн анхаарлыг татах, магтуулах, тодорч харагдах гээд ажил, бизнестэй холбоотой асуудал дээр та илүү олны анхаарлыг татна. Гэхдээ энэ бүхэн нөгөө талаасаа дайсантай болох, илүү их үүрэг хариуцлага бий болох гэх мэт асуудал дагуулж магадгүй. Мөн хайр дурлалын тал дээр таны хамтрагч энэ амжилт, шийдэмгий байдлыг чинь тийм ч сайхнаар хүлээж авахгүй байж мэднэ. Тэр таны зорилгыг дэмжихгүй байх магадлалтай. Магадгүй тантай холбоотой ямар нэгэн асуудлаас болж таагүй байна бололтой. Энэ тал дээр анхааралтай байхгүй бол хэцүүхэн зүйл болж магадгүй.
Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: гэр орон, гэр бүл, үл хөдлөх хөрөнгө, үл ойлголцол, карьер, нэр хүнд
Арслан (7/23-8/22)
Олон нийттэй харилцах, харилцаа холбоотой холбоотой ямар нэгэн шинэ төсөл, төлөвлөгөө тань анхаарал шаардаж байна. Та яаж ч хичээлээ гэсэн 10 сарын 18-наас өмнө тийм ч таатай өөрчлөлт гарахгүй байж мэднэ. 10 сарын 6-нд тохиох Шинэ сар энэ асуудал дээр танд тусалж болох ч 18 хүртэл тийм ч амар байхгүй л болов уу. Тэвчээртэй бай. Аль удаан бас тогтвортой байгаа нь уралдаанд ялна. Бас энэ сард таны бусадтай харилцах байдал, зан чанар үнэхээр хүчтэй байх болно. Та хүссэн зүйлээ авч чадахгүй байна гэдэг их ховор байх болно. Тиймээс өөртөө итгэлтэй байж, бүхнийг гартаа ав.
Зүрх сэтгэлийн асуудлуудын хувьд 10 сарын 7-ноос хойш сонирхолтой болж ирнэ. Ганц бие хүмүүс шинэ хүнтэй уулзах боломжтой болж, та бүр хэн нэгэнд гүн дурлаж ч магадгүй нь. Хэрэв харилцаанд байдаг бол тэр хүнтэйгээ хамтдаа урагш алхаж, хэцүү асуудлуудаа шийдэн харилцаагаа бэхжүүлээрэй. Хамтдаа хичээж байж л бүх зүйл илүү сайхан болно.
Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: гэрээ, харилцаа холбоо, хэлэлцээр, болзоо. хичээл зүтгэл
Охин (8/23-9/22)
Энэ сард мөнгөний асуудлаа цэгцэлж авах нь гол. 10 сарын 6-нд тохиох Шинэ сар танд шинэ мөнгө олох арга замыг нээж өгч магадгүй. Гэхдээ 10 сарын 18 хүртэл бага зэрэг бэрхшээлтэй тулгарч магадгүй. 18-наас хойш харин шинэ мөнгөний урсгалтай болоход илүү ойртоно. Мөн өөрийн зорилгынхоо төлөө илүү хурдтай, зүтгэлтэйгээр ажиллаж эхлэх боломжтой болно.
Ганц бие хүмүүс гэр бүлийн хүмүүсээрээ дамжуулж эсвэл гэр бүлийнхэнтэйгээ уулзаад явж байхдаа тэдэнтэй холбоотой арга хэмжээн дээр шинэ хүнтэй учрах өндөр магадлалтай. Хэрэв хэн нэгэнтэй болзоонд явж байгаа бол түүнийг ойр дотныхоо хүмүүстэй танилцуулахад сайхан цаг үе иржээ. Бас хангалттай удаан хугацаанд хэн нэгэнтэй уулзсан гэж үзэж байвал дараагийн алхмаа хийж, илүү дотно болох, хамт нүүж орох, гэрлэхэд таатай үе.
Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: мөнгөний урсгал, шинэ орлого, гэр бүлийн таатай уур амьсгал
Жинлүүр (9/23-10/22)
Таны хувьд маш чухал сар ирж байна. Таны төрсөн өдөр тохиогоод зогсохгүй илүү утга учиртай, чухал үйл явдлууд тохиолдоно. 10 сарын 6-ны Шинэ сарнаар шинэ эхлэл тавигдана. Хүссэн бүхнээ хийж, хүссэн зүйлийнхээ араас явах таатай үе. 10 сарын 18 болтол та хэрхэн зорилгынхоо араас явах, яаж өөрийгөө илүү бүтээмжтэй байлгах тал дээр жаахан удаашралтай байж, аргаа олох гэж нэлээн хичээх хэрэгтэй болно. Бүү стресстээрэй. Эцсийн дүнд бүх зүйл таны хүссэнээр болох болно.
Хайр сэтгэлийн асуудлуудын хувьд 10 сарын 10 болон 10 сарын 20-нд тохиох Тэргэл сар чухал байх болно. Хэрэв таны харилцаа тийм ч хангалттай санагдахгүй, зүрх сэтгэлд тань нийцэхээ больсон бол одоо болих цаг нь. Бүх зүйл маш удаан нэгэн хэвийн байсан бол зоригтой шийдвэр гаргаж, өөрийгөө ойлгуулах, бүхнийг дуусгах цаг нь иржээ.
Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: төрсөн өдөр, шинэ эхлэл, амбиц, салалт
Хилэнц (10/23-11/21)
Хэрэв та байдаг шигээ тийм эрч хүчтэй байж чадахгүй байгаа бол үүнийг ойлгон хүлээн авч, амрах цаг үе гэж бодоорой. Мөн шинэ зорилго тавихын өмнөх түр амсхийлт. Үр дүнтэй өөрчлөлт авчрахын тулд танд энэ цаг мөч хэрэгтэй. 10 сарын 30 хүртэл та бага багаар өөрчлөгдсөөр, үүнээс хойшоо танд жинхэнэ томоохон өөрчлөлт ирэх болно. Тэгээд дараагийн сар гэхэд та уулыг ч өргөх хүчтэй болно гэж мэд. Гэхдээ зорилгоо зөв онилох нь нэн түрүүнд хийх зүйл юм шүү. Энэ сард маш сайн бодож, эргэцүүл.
Та дотооддоо илүү анхаарах тул хайр дурлалын тал дээр ч энэ сард илүү чимээ аниргүй байх болно. Хэрэв харилцаанд байдаг бол таныг хайртай хүн чинь дэмжиж, үнэлэх болно. Тэр танд маш олон талаар тусалж чадахаар байна. Өөрийгөө олж нээх аялалдаа санаа зоволгүй төвлөрөөрэй.
Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: гүн нойр, өөрийгөө дүгнэх, өөрийгөө эдгээх, дотоод руугаа өнгийх
Нум (11/22-12/21)
Олон нийттэй харилцах, олныг хамарсан үйл явдалд та илүүтэй төвлөрөхөөр шийджээ. Гол нь та өнөөгийн байр суурь, алдаа оноогоо маш сайн дүгнэн, зөв чиглэл гаргах хэрэгтэй. Танд өөрчлөлт хэрэгтэй гэдгийг та мэдэрч байгаа учраас тэр нь яг юу байх тал дээр төвлөр. Ямар нэгэн ажлаа орхих, хэн нэгэн хүнтэй харилцаагаа таслах, шинэ эрсдэлтэй зүйлд хүч үзэх гээд юу ч байж болох тул сайтар тунгаан бодож, өөрт юу хэрэгтэйг эргэцүүл.
Хайр дурлалын амьдрал харин энэ үед жинхэнэ буцлах болно. 10 сарын 7-нд Буд гарагийн нөлөөгөөр та хүмүүсийн сэтгэлийг ихээхэн өөртөө татах болно. Ганц бие хүмүүст шинэ хүнтэй танилцах, хөгжилтэй цагийг өнгөрүүлэх боломж олон гарна. Харин харилцаанд байдаг бол тэр хүн таныг улам онцгой санагдуулж, таатай байгааг та бүх зүйлээрээ мэдрэх болно. Та хоёрын дунд мөнгөтэй холбоотой асуудал үүсэж магадгүй юм. Ямар нэгэн асуудал гарч ирсэн даруйд шийдвэрлэх нь зүйтэй.
Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: найзууд, олон нийтийн харилцаа, технологи, гоо үзэсгэлэн
Матар (12/22-1/19)
Та энэ сард карьерийн хувьд ямар нэг алхам хийнэ. Хэдий нэг алхам урагшилж, хоёр алхам ухарсан мэт санагдаж болох ч энэ том алхам байх болно. 10 сарын 6-нд тохиох Шинэ сар танд шинэ бизнес, шинэ карьер, шинэ бүхнийг бэлдсэн байна. Ажил жаахан удааширч, дарга болон бусад хүмүүстэй зөвшилцөлд хүрч чадахгүй байгаагаас болж юмс жаахан сунжрах хэдий ч санаа зовох хэрэггүй. Та бүхнийг даваад гарна.
Та ямар ч харилцаанд байж болох ч 10 сарын 7-ноос эхлээд хайр дурлалын харилцаа илүү нам гүм, дуугүй болж, илүү хувийн асуудал болж хувирах болно.
Гэр бүлийн амьдрал, асуудал нэлээн асуудалтай байж магадгүй. 10 сарын 20-нд тохиох Тэргэл сарны нөлөөгөөр гэр бүлийн гишүүд дунд асуудал бий болж мэднэ. Хэн нь ч нөгөөгөө сонсох хүсэлгүй, үгийг нь хүлээж авахгүй тийм байдалд хүрч мэднэ. Таны зөв байлаа ч энэ асуудал шийдэгдэх гэж нэлээн хугацаа, хүч шаардах нь ээ.
Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: Карьер, шинэ бизнес, гэр бүлийн драма, нуугдмал романс
Хумх (1/20-2/18)
10 сарын 6-нд тохиох Шинэ сар таны буцаад сургуульд сурах, ямар нэг зүйлд суралцах хүслийг өдөөх бололтой. Эсвэл эсрэгээрээ танд утгагүй, хэрэггүй санагдаж буй тийм сургалт, хичээлийг орхих цаг ч баж магадгүй нь. 10 сарын 18 хүртэл та ямар нэгэн зүйлийг өөрчлөх хэрэгтэй тийм мэдрэмжийг авна. Гэхдээ яг юу өөрчлөхөө мэдэхгүй байна уу? Боловсрол, хувь хүн, найзууд уу? Аль тал дээр шинэчлэл хэрэгтэй байна вэ гэдгийг та 10 сарын 18-наас эхлэн бага багаар ойлгоно. Та амьдралдаа шинэ алхмыг эхлүүлж, таны үзэж туулж буй бүхэн утаг учиртай байх болно.
10 сарын 7-ноос хойш таны найзууд, олон нийттэй харилцах харилцаа хайр дурлалаас ч илүү сонирхолтой байх болно. Таны хэн нэгэн найзтайгаа харилцах харилцаа сонирхолтой, гүн гүнзгий болж мэднэ. Эсвэл хэн нэгэн найз тань өөр сонирхолтой хүнтэй холбож өгч, уулзуулж магадгүй нь. Хүмүүстэй нээлттэй, өөрийнхөөрөө байгаарай.
Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: боловсрол, шинэчлэл, найз нөхөд, уулзалт
Загас (2/19-3/20)
Энэ сард санхүүгийн байдал таны толгойг гашилгаж мэдэх нь. 10 сарын 6-нд тохиох Шинэ сар таныг удаан хугацааны туршид санхүүгийн байдалдаа анхаарахыг сануулж, та шинэ төлөвлөгөө, шийдэл боловсруулах хэрэгтэй болно. Өр зээлээ төлж, өөрийн дансыг илүү баталгаатай мөнгөтэй байлгах, сайтар хадгалах, шинэ зүйл оролдоод үзэх гэх мэтээр санхүүгийн асуудал гол үүргийг гүйцэтгэнэ. Жаахан стресстэй сонсогдож байж болох ч энэ бүхнийг даван туулснаар та ирээдүйд илүү зөв шийдвэрүүд гаргана.
10 сарын 20-ноос та хангалттай орлого олж чадахгүй байгаа мэт санагдана. Өөрийн авьяас чадварыг ашиглаж олдсон боломжуудыг сайтар атгаад ав.
Зүрх сэтгэлийн асуудлуудын хувьд энэ сард муу ч юм тохиохгүй, бас гайхалтай үйл явдал ч ирэхгүй. Гэхдээ өөрөө зөв газраа, зөв цагтаа, мэдрэмжээ зөв сонсон ирж чадвал шинэ хүмүүстэй уулзах сайхан боломж тохионо. 10 сарын 30 хүртэл Ангараг гарагийн нөлөөнд байх бөгөөд хэдийнээ хосын харилцаанд байгаа хүмүүсийн хувьд хэвийн үеийнхээс ч илүү сайхан цаг мөчүүд тохионо. Өөрт ирж буй хөгжилтэй цаг мөчийг ханатлаа мэдэр.
Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: ажил, эрүүл мэнд, эмчилгээ, ажил, хөрөнгө оруулалт, хамтрагчийн мөнгө, зээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ