Пеле эмнэлгээс гарчээ

Бразилын шигшээ багийн бүрэлдэхүүнд тоглож байхдаа дэлхийн хөлбөмбөгийн гурван удаагийн аварга болсон Пеле өөрийн шүтэн бишрэгчдэд хандан Instagram-д бичихдээ, эмнэлгээс гэртээ гарч байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд, сэтгэл санааны дэмжлэг үзүүлж  байсан дэлхийн бүх хөгжөөн дэмжигчид талархал илэрхийлсэн байна. 
80 настай тамирчин есдүгээр сарын 4-нд  гэдэсний хорт хавдар авахуулах мэс засал хийлгэсэн эмнэлгээс өмнө нь гэртээ гарчээ.  Одоо тэр химийн эмчилгээ хийлгэх юм байна. Хөлбөмбөгийн хааны биеийн байдал тогтвортой байгаа ажээ.
 Пеле  наймдугаар сарын сүүлчээр төлөвлөгөөт шинжилгээ хийлгэсний дараа эмнэлэгт хэвтсэн байна.  
Тэр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа ялалт байгуулсан түүхэн дэх цорын ганц тоглогч юм. Олон улсын хөлөмбөгийн холбоо – ФИФА түүнийг зууны шилдэг тоглогчоор тодруулсан билээ. 
Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ