Италийн нэрт гүнийн шумбагч Энцо Майорка дельфин аварчээ
Дельфин түүний анхаарлыг татсаны дараа эргэж улам гүн рүү шумбахад Энцо араас нь шумбажээ. Далайн ёроолд маш гүнд хаягдсан загасны торонд орооцолдсон бас нэг дельфин хэвтэж байжээ. Энцо маш яаралтай дээшээ хөвж завин дээр байгаа охиноосоо хутга өгөхийг хүслээ.
Учир нь дельфин усны гүнд 10 минутаас илүү байвал живдэг ба заавал дундуур нь агаар амьсгалах ёстой ажээ. Аз таарч аврагдсан дельфин усны мандалд хөвж гарч ирлээ. Энэ үед л түүнийг удахгүй төрөх дөхсөн эм дельфин болохыг анзаарчээ. Эцэг дельфин завийг тойрч талархсанаа илэрхийлээд хосууд хөвж оджээ.
Энэ бүхний эцэст Энцо “Хүн төрөлхтөн байгалиа хүндэлж, амьтадтай ойлголцож сураагүй цагт хэзээ ч өөрийнхөө энэ ертөнцөд ирсэн жинхэнэ үүргээ мэдэж чадахгүй” гэж хэлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ