Түүхэн томд тооцогдох далан нурж, 200 мянган хүн нас барж, асар их сүйрэл болсон тухай


Хятадын Банкяо Далан (Banqiao Dam).
Асар том хэмжээний үер болох үед далан нурж хэдэн зуун мянган хүний ​​амийг авч одсон гамшигт явдал одоогоос 46 жилийн өмнө болсон юм.
Хятадууд, Зөвлөлтийн инженер зөвлөхүүдийн идэвхтэй туслалцаатайгаар Жүхэ гол дээр далан барьж эхэлснээс үүдэлтэй байжээ. Далангийн ажил 1951 онд эхэлж, барилгын ажлыг дуусгахад гэмтэл гарсан байв.
"Олон зууны туршид хэрэглэх" даланг ам дамжүүлан ярих биш, харин бодит тооцоон дээр тулгуурлан үер, байгалийн гамшигт явдал тохиолдохыг мянган жилээр тооцож, далангийн бат бэхийг олон маржинаар тооцох ёстой байв.
Барилгын ажил дууссаны дараа далангийн бүтцэд зарим газарт хагарал үүссэн тул нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг. Хятадын тал эвдрэл гэмтсэн зүйлийг хэрхэн засахаа мэдэхгүй байснаас дахин Зөвлөлтийн инженерүүдийг дуудах хэрэгтэй болжээ.
Хятадад 1975 онд дээд хэмжээний аймшигт үер болов. Энэ нь мянга биш, харин хоёр мянган жилд тохиолдсон хамгийн томд орох үер байсан юм! Олон зуун жилд нэг удаа тохиолддог ийм гамшигийн тооцоог инженерүүд төсөлд оруулдаггүй байна.
Хар салхи болж, тухайн өдрийн буусан хур тунадасны хэмжээ ~1631 мм байв. Банкяо далангийн систем нь Хятадын өргөн уудам нутгийг хамарсан хамгийн том далангийн сүлжээний нэг хэсэг байсныг тэмдэглэх хэрэгтэй. Шимантан далан нь усны даралтыг хамгийн түрүүнд тэсвэрлэж байсан бөгөөд энэ осол 8-р сарын 8-ны шөнө нэг цаг хагаст болжээ. Хагас цагийн дараа нэмэгдэж буй усны урсгал Банкяо дахь далангийн сүлжээнд хүрэхэд том хэмжээний далан өчүүхэн төдий ч эсэргүүцэл үзүүлж чадсангүй. Хамгийн орчин үеийн, асар том Банкяо далан нь ачааллыг даахгүй байв. Нийтдээ 62 далан тэр шөнөдөө нурсан байна!
10 км өргөн давалгаа хот тосгод руу урсав. Давалгааны өндөр нь долоон метр хүрчээ. Олон муж үерт автсан бөгөөд хамгийн харамсалтай нь энгийн иргэд амиа алдахаас гадна тэдэнд тусламж үзүүлэх боломж огт байгаагүй. Хүчтэй давалгааны хэдэн метр өндөр ус орж ирэхээс өмнө цөөхөн хэдэн суурингуудыг нүүлгэн шилжүүлж чадсан.
26 мянган хүн тэр даруй урсч нас барж, хэдэн долоо хоногийн турш тээврийн хэрэгсэл, эм тариа, бохирын систем, хоол хүнс байхгүй байсан тул халдварын тархалт, өлсгөлөн дэгдэж, энэ үеэр хоёр зуун мянга орчим хүн нэмж нас баржээ. Хүн амд хийсэн тооцоогоор нийт хохирогчдын тоо 171-230 мянган хүн байсан хэмээдэг.
Хэрэв Хятадын эрх баригчид усыг шаардлагатай чиглэлд байлгахын тулд тогтоосон цэгүүдэд зарим даланг сэтлэхээр нисэх онгоц илгээж, цаг тухайд нь тооцооллын хийгээгүй бол үүнээс илүү их хохирол, дээд хэмжээний сүйрэл болох байжээ.
1993 онд бүх далан, түүний дотор хамгийн том Банкяо далангийн засварыг хийсэн бөгөөд түүхийн хамгийн эмгэнэлт далан нэрийг авчээ.
(2020 оны Хятадын Өмнөд нутгийг хамарсан аймшигт үерээр 3 голын далан буюу Сан Ша далан нурвал яах вэ гэсэн таамаг зураг хүртэл гарч байв).
Орчуулсан СайханУул

СЭТГЭГДЭЛ БИЧИХ