Вакцин хийлгэхээ хойшлуулсан бүсгүй COVID-оор нас баржээ

 Хуримлахаар төлөвлөж байсан АНУ-ын Кентукки муж улсын Саманта Венделла гэгч бүсгүй шинэ коронавирусийн эсрэг вакцин тариулахаас эмээж, тэгээд COVID-19-ийн халдвар авснаар, нас баржээ.  NBC News ингэж мэдээлсэн байна.  29 настай Венделл хайртай залуу  Остин Эскьютай гэрлэхээр төлөвлөж байжээ.  Ирээдүйд тэд гурван хүүхэдтэй болохоор төлөвлөж байсан байна. 
Чухамхүү хүүхэд төрүүлэх хүсэл нь Венделлийг вакцин тариулахаа хойшлуулахад хүргэсэн бөгөөд  тариа үргүйдэлтэй болгож магадгүй хэмээн эмээж байжээ.  Коронавирусийн “дельта”-вирус  тархаж, өвчлөгсдийн тоо эрс олширсноор долоодугаар сарын сүүлчээр бүсгүй өөрийн бодлыг өөрчилж, Эскью тэр хоёр вакцин хийлгэхээр шийдсэн байна. Бүсгүй хуримдаа хуримдаа бэлтгэж байхдаа Теннесси муж улсын Нэшвилл хот руу аялахаар явжээ. Тэгээд вакцин тариулахаас долоо хоногийн өмнө буцаж ирмэгц Венделлийн бие тавгүйрхэж, байнга ханиалгадаг болсон гэж Эськю хэлсэн байна.  Тэд COVID-19-ийн шинжилгээ өгч, хариу эерэг гарчээ. Залуу хөнгөн өвчилж, харин түүний сүйт бүсгүйн бие эрс  муудсан байна. 
Венделл эмнэлэгт хэвтэж, түүнийг хиймэл амьсгалын аппаратад залгажээ. Бүсгүй тэсэхгүй болж байгааг эмч нар түүний төрөл төрөгсдөд хэлэхэд,  тэд ч түүнийг хиймэл амьсгалын аппаратаас салгахыг зөвшөөрсөн байна. Бүсгүйн гаргасан алдааг давтахгүй байхад туслах үүднээс Венделлийн гэр бүлийнхэн түүнд тохиолдсон явдлын тухай ярьжээ. Буруу мэдээлэл авч байсан нь түүний амь насанд хүрсэн юм гэж бүсгүйн үеэл дүү хэлсэн байна.  COVID-19-ийн эсрэг вакцин хийлгэхээ алгуурлаж байсан Флорида муж улсын бас нэг эмэгтэй мөн энэ өвчнөөр нас барсныг үүнээс өмнө мэдээлж байжээ. Тэр нас барахаасаа долоо хоногийн өмнө хийлгэсэн сүүлчийн дүрс бичлэгтээ өөрийнх нь алдааг давтахгүй байж, вакцин хийлгэхийг  бусад хүнд уриалсан байна. 
Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ