COVID-19-ийн нэн аюултай шинж тэмдгийг нэрлэлээ
Оросын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах албаны Эпидемиологийн эрдэм шинжилгээний төв хүрээлэнгийн клиник-шинжилгээний ажил эрхлэсэн орлогч захирал Наталья Пшеничная РИА Новости агентлагийн сурвалжлагчтай ярилцахдаа, ямар шинж тэмдэг илэрвэл эмчид аль болох яаралтай хандах шаардлагатайг тайлбарлажээ. Амьсгалын замын өвчлөлийн шинж тэмдэгтэй холбоотойгоор амьсгаадах нь хамгийн ноцтой шинж тэмдэг юм гэж тэр хэлсэн байна.
Хүн ийм шинж тэмдгийг анзаармагцаа эмчид алгуурлалгүйгээр хандах хэрэгтэй гэнэ. Одоо болтол тодорхойгүй коронавирусийн халдварын ямар нэг шинж тэмдэгүүд сүүлийн үед нэмж илрээгүй гэж Пшеничная бас хэлжээ. Өвчний бүх шинж тэмдэгийг бүр өнгөрсөн онд тодорхой тайлбарласан юм.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ