Үлэмжийн чанар Өнөөдөр есдүгээр сарын 9.
Олон улсын гоо зүй, гоо сайхны СИДЕСКО хороо Олон улсын гоо сайхны өдөр (International Beauty Day) бий болгох санаачлага гаргаж, уг өдрийг жил бүр есдүгээр сарын 9-нд тэмдэглэдэг болсон билээ. 1955 оноос дэлхийд энэ өдөр гоо сайхан, үзэсгэлэн гоо бүхэнд баяр хүргэдэг нь гоо зүйн хийгээд ёс суртахууны таашаал төрүүлдэг юм. Тиймээс олон орон, хотод чухамхүү энэ өдөр гоо бүсгүйн тэмцээн зохион явуулдаг. Энэ өдөр гоо сайханчид, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, борлуулагчид, гоо сайхны мэс засалчид, загварын бизнесийн ажилтнууд болон ажил төрөл нь гоо сайхантай ямар нэг байдлаар холбоотой бүх хүн мэргэжлийн баяраа тэмдэглэдэг юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ