Борис Ельциний хүүхдүүд болон зээ нар хаана амьдарч байна?

 Ельциний зээ хүү Борис, зээ охин Мария нар.  

Оросын анхны ерөнхийлөгчийн охин Карибын тэнгисийн хавьд  харштай. Харин Ельциний хүүхдүүд болон  зээ нар хаана суудаг вэ? Карибын тэнгис дэх харш (15 сая евро) бол зүгээр л хөрөнгө оруулалт гэж Борис Ельциний хүргэн Валентин Юмашев тайлбарлажээ. Ельциний бага охины гэр бүл гадаадад гарч яваагүй, Татьяна Юмашева  Оросын анхны ерөнхийлөгчийн санг тэргүүлдэг. Том охин Елена Окулова  мөн Орост байдаг бөгөөд гэрийн ажилтай. Түүний нөхөр нь ОХУ-ын Тээврийн яамны орлогч сайдаар ажиллаж байсан бөгөөд үүнээс өмнө нь “Аэрофлот”-ын ерөнхий захирал байжээ.  
Ельцин 6 зээтэй. Татьянагийн хүү Борис АНУ-д амьдарч, сурч байсан ч, эх орондоо буцаж ирсэн байна. Түүний дүү Глеб мөн Орост байдаг бөгөөд усан сэлэлтийн спорт сонирходог,  Дауны өвчтэй хүмүүсийн уралдаан тэмцээнд оролцдог байна.  Тэр 2019 онд ОХУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан, Европын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль авчээ. 
Юмашевын бага охин Мария  Англид боловсрол олж авсан, давхар харъяалалтай (Орос, Австрийн).  Окуловагийн том охин Екатерина охин дүү Мария, бага дүү Иванаас ялгаатай нь гэр бүлийнхнийхээ хамт Орост амьдардаггүй байна.    
Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ