Ленин, Крупская нар яагаад хүүхэдгүй байсан бэ ?

   Ленин, Крупская хоёр 26 жил хамт амьдарсан ч, хүүхэдтэй болж чадаагүй юм. Яагаад? 
   Шинжээчийн хариулт:  “Владимир Ленин, Надежда Крупская нар хүүхэдтэй болохыг маш их хүсч байсан ч, гэргийнх нь өвчнөөс болоод ингэж чадаагүй юм.  Нөхөрт гарсныхаа дараа  Крупская 1898 онд эмэгтэй хүний нэг хүнд өвчнөөр өвчилжээ. Юу гэвэл, олон сар шоронд сууснаас  (1896 аравдугаар сараас 1897 оны гуравдугаар сард петербургийн урьдчилан хорих газарт) болсон байх. Охиныхоо туйлын хүнд өвчтэй байгааг харгалзан түүнийг суллаж өгөөч гэсэн өргөдлийг эх нь зургаан удаа бичжээ.   
1899 онд Мария Александровна Ульянова Надежда Константиновнад бичсэн захидалдаа бие нь зүгээр үү, “бяцхан бялзуухай нисч ирэхийг” бас л удаан хүлээх  болох нь уу хэмээн түүнээс лавласан байна. 
 Крупская хадам ээждээ бичихдээ: “Миний биеийн тухайд гэвэл, би эв эрүүл, харин бялзуухай нисч ирэх тухайд гэвэл, харамсалтай нь бүх юм тун муухан, “ямар ч бялзуухай” нэг л нисч ирэх гэхгүй байгаа” хэмээн хариулжээ. Надежда Константиновна  цөллөгийн хугацаагаа дуусгахаар Уфа хотод ирсэн 1900 оны тавдугаар сард эмчид хандсан байна. Ленин судлаач Григорий Хаит доктор Федотовын тавьсан “бэлгийн хөгжлийн саатал” гэсэн эцсийн оношны бичилтийг Уфа хотоос эрж олжээ. 
Тэр үед ямар ч эмчилгээ энэ өвчнийг эмчилэхэд тус болж чадахгүй байж” хэмээн  “Шушенское” музейн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Полина Савченко хариулсан байна. 
 Б.Атар 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ