Хавдар, чихрийн шижингээс хамгаалдаг цай

  Хятадын мэргэжилтнүүд улун гэдэг нэрд гарсан соортын цайнд анхаарал хандуулжээ.  Долоо хоног бүр 0,3 литрээс багагүй хэмжээний ийм цай уудаг хүмүүсийн цусанд холестерины хэмжээ ихсэх нь цөөхөн байдгийг тэд илрүүлсэн байна.  Түүнчилэн өөр нэг мэдээнээс үзвэл, ийм соортын цай уух нь зүрхний өвчнөөр нас барах эрсдэлийг багасдаг аж.  
Нэг сарын туршид өдөрт зургаан аяга  ийм цай тогтмол уудаг хүмүүст хоёр дахь хэлбэрийн чихрийн шижин өвчин нэг их тусдаггүй, харин эмэгтэйчүүдийн өндгөвчийн хорт хавдартай болох эрсдэл багасдаг байна.  
Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ