Хүүгээ хайсан 24 жил ийм хурдан өнгөрснийг мэдээгүй....

     1997 оны 9 сарын 21 нд Хятадын Санду мужийн Ляочиан тосгонд 3 настай хүү Гуаг Жин И, гэрийнхээ урд тоглож байхад нь залуухан эмэгтэй хулгайлан авч явсан нэгэн хэрэг гарсан юм. Гэрлээд гурван жил болсон хосууд ганц хүү төрүүлсөн бөгөөд аав нь хүүдээ тоглоом худалдан авч гэртээ ирэх үед цагдаа, хөршүүд нь үүдэнд нь шавцгаасан байгааг хараад ихэд цочирджээ. Түүний хайртай хүү ор сураггүй алга болсон бөгөөд хэдэн өдрийн турш 500 аад хүн нойр хоолгүй хайсан ч олоогүй аж. Аавын нэр Гуаг Ган Дан Хүүгээ алга болох үед 25 настай байв. Тэрээр 500 мянган километр, нэг үгээр дэлхийг мотоциклээр 12 удаа тойрч 24 жилийн турш гэртээ нэг ч удаа харилгүй хүүгээ хайсан хүн юм. 24 жил Хятадын бүх муж тосгодоор явж, түүний амьдралын хамгийн баяр баясгалант өдрүүд болох залуу насаа гудамжинд өнгөрүүлсэн ч хүүгээ олно гэдэгт итгэлтэй байв. Магадгүй хүү минь амьд байгаа бол хэмээсэн нь бий. 27 настай Гуаг Ган Дан, хэрэн тэнүүчилж явахдаа үс нь бүгд цав цагаан болж, 25 кг жин хассанаа анзаараагүй ч өөрийн хань болсон мотоциклийн ард нь хүүгийнхээ зургийг буулгасан даавуу, хүүг минь олоход туслана уу хэмээсэн 80 мянган нэрийн хуудас цаас байв. Нийт 12 мотоцикль элээсэн тэрээр буцаж харилгүй 24 жил болсон гэхэд үнэмших хүн хэр олон байв. 2014 онд интернет ашиглан, өөрийн пэйжийг нээсэн бөгөөд үүгээрээ сураггүй алга болсон хэмээгдэн хайж байсан 7 хүүхдийг эцэг эхэд нь олж өгөв. 2020 оноос ТикТок ашиглан өөрийн нүүр хуудсандаа ийнхүү бичиж оруулжээ. ... 
May be an image of 1 person, child and text

    "Хүүгээ хайж буй эцэг хүний хувьд амьдралынхаа ихэнх хугацааг таньж мэдэхгүй газраар явж өнгөрүүлсэн нь намайг амьд байлгаж, хэрэв хүү маань олдвол түүний өмнө нүүр бардам байх шалтгаан болно гэж бодож байна" хэмээсэн байлаа. Хятадын сураггүй алга болсон хүмүүсийг хайх цагдаагийн албанаас энэхүү эцгийн гомдлыг барагдуулахаар баг гарган ажиллуулж, Гуаг Жин И хүүгийн ДНК, болон эх эцгийн ДНК гийн хамт улсын төв бүртгэлрүү явуулав. Тун удалгүй алга болсон үеэс одоо байх насны хувьд тохирох нэгэн залуугийн тухай сураг Хунам мужаас гарчээ. Цагдаа нар хууль бус үрчлэгдсэн  байж болзошгүй хэргээр хүүг үрчлүүлсэн гэх 59 настай Хо, 45 настай Дан..нарыг хэрэгт татаж мөрдөн байцаалт явуулж, тэд ч тун удалгүй хүүг  их хэмжээний мөнгөөр зарсан тухайгаа өчжээ. 2020 оны 7 сарын 13 нд Хятадын цагдаагийн газрын мэдээлэлд Гуаг Ган Даны хүүг хулгайлсан хүмүүсийг барьсныг мэдээлэв.     Гэрийнхээ гадаа тоглож байсан хүүг хулгайлсан эмэгтэй хот хоорондын автобусны буудал дээр хүлээж байсан найз залуу Хо гийн хамт Хунан мужын нэгэн хүүхэдгүй айлд худалдсан байна. Энэ уулзалт дэлхийн сайн санаат хүн ардыг догдлуулсан юм. Хүүг үрчилж авсан гэр бүл хүүг маш сайн өсгөсөн бөгөөд сайн дээд сургууль төгсгөж, багш болгосон байлаа. 24 жил хайсан эцэг эхтэйгээ уулзалдсан хүү энэ явдлын цочирдон хүлээн авсан ч  өөрийг нь өсгөж том болгосон эцэг эхийн бие нь өвдөж асран тэтгэх хүн хэрэгтэй байгааг хэлж, баяр ёслолын үеүдэд төрсөн нутагтаа эцэг эхдээ очиж хамтдаа цагийг өнгөрүүлнэ хэмээн хэлсэн байна. Хууль бус үрчлэлтийг мэдсээр байж нуун дарагдуулсан хойд эцэг эхийг хуулийн дагуу шийтгэх эсэх нь одоогоор тодорхой биш байгаа аж. Хэдийбээр хүүг сайн сайхан өсгөсөн, мөн төрсөн эцэг эх нь гомдолгүй хэмээсэн ч Хятадын хуулиар ял авцгаах болно Энэ түүхээр Хонконгийн алдарт жужигчин УДакКю кино хийсэн бөгөөд тэрээр эцэг эхэд өөрийн биеэр тусгайлан баяр хүргэжээ. 
   YouTube videos  
Орчуулсан СайханУул

СЭТГЭГДЭЛ БИЧИХ