Нью Йорк хотын төв гудамжинд газардсан нисгэгч эр

1956 оны 9-р сарын 30-ны өдөр Фитцпатрик гэх нисгэгч эр баранд архи ууж байгаад нэг хүнтэй маргалдаж улмаар нисэх буудал орж онгоц хулгайлан Нью Йорк хотын төв гудамжинд газардсан байдаг. Уг аймшигтай үйлдлийнх нь төлөө түүнийг ердөө 1000 доллараар торгоод явуулсан юм. Харин уг явдлаас 1 жилийн дараа дахин өөр баранд согтуу байхдаа энэ түүхээ нэг эрд ярьж өгөхөд өнөөх эр нь итгээгүй тул дахин онгоц хулгайлж Нью Йорк хотын гудамжнаа хоёр дахь удаагаа газардсан түүхтэй. Уг хэргийнх нь төлөө түүнийг 6 сар шоронд хорьсон байдаг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ