Мисс Б.Бадамцэцэг төрсөн өдрөөрөө 150 хүүхдийн шүдийг үнэгүй эмчилжээ

“Хэцүү анги” кинонд тоглож, олны танил болсон жүжигчин, мисс Б.Бадамцэцэгийг танихгүй хүн үгүй. Бие хаа, царай зvсээрээ хэнээс ч дутахааргүй монголжингоо. Харин түүнийг эмч гэдгийг хүмүүс бараг мэддэггүй. Б.Бадамцэцэг АШУҮИС-ийн Нүүр, ам судлалын ангийг дүүргэж, эмч мэргэжил эзэмшсэн билээ.

Сургуулиа амжилттай төгсөж мэргэжлээрээ ажиллаж байгаа тэрээр жил болгоны төрсөн өдөр болох долдугаар сарын 27нд хүүхдийн шүдийг үнэ төлбө ргүй эмчилж өгдөг  уламжлалтай болсон билээ. 

Дөрөвдэх жилдээ энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж буй бөгөөд өнгөрсөн жил 40 хүүхдийн шүдийг эмчилж өгсөн бол энэ жил 150 хүүхдийн шүдийг  эмчлэхээр сонгон авч өчигдөр буюу 2021.07.27-ны өдөр хүүхдүүдээ үзэж  эмчилжээ.

Тэрээр энэ уламжлалынхаа талаар төрсөн өдрийн хувьд энэ өдрийг тэмдэглэх арга барил нь хүн хүнд өөр өөр байдаг. Хүн хүний хувьд баяраа хэрхэн тэмдэглэж байгаагаасаа таашаал авдаг нь ч өөр байдаг шүү дээ. Нэг өдрийг байнга уулзалддаг найзуудтайгаа уулзаад бялууны лаа үлээгээд суухаас илүүтэй хэзээ ч уулзаж байгаагүй хүүхдүүдтэй уулзаж, тэднийг баярлуулж, эцэг эхийг нь ч давхар баярлуулдаг.

Өнөөдөр Монголд хүүхдийн шүд, амны хөндийн өвчлөл өндөр байгаа. Хүүхдийнх нь шүдийг нэг удаадаа ингээд эмчлээд өгөх нь ялангуяа залуу гэр бүлүүдэд эдийн засгийн хувьд нэлээд том хөрөнгө оруулалт болж байгаа байхгүй юу хэмээжээ.

Б.Бадамцэцэгийн хувьд өдгөө хоёр хүүхдийн ээж болсон бөгөөд дэлгэцийн уран бүтээлээс хөндийрч, хувийн амьдрал, ажлын карьертаа илүү анхаарч яваа юм.

Түүний нөхөр ба хоёр хүүхэд нь

Өнөөдрийн үйл явдлын зураг:

 

    

Мисс Б.Бадамцэцэгт ажлын амжилт хүсэе. Сайн ү йлс бүхэн дэлгэрэх болтугай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ