Жүжигчин Т.Билэгжаргал "Өршөөлийн хууль"-иар суллагджээ

Өнгөрөгч 2020 оны тавдугаар сард жүжигчин Т.Билэгжаргал мансууруулах бодис хэрэглэсэн үедээ ээжийгээ зодож байгаа бичлэг тарж, олны дургүйцлийг хүргэсэн.  Иймээс түүнд мансууруулах бодис хэрэглэсэн, бусдыг зодсон гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7.1, 11.4.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлсэн байдаг ба 2 жил 8 сар 10 хоногийн хорих ял оноосон байдаг.  Тэгвэл Өршөөл үзүүлэх тухай хууль хэрэгжиж эхэлснээр түүний эдлээгүй үлдсэн 10 сар 1 хоногийн хорих ялыг Зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, сулласан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ