Өргөн ташаатай хүүхнүүдийн онцлог


 Жирэмсэн хүүхнүүд хэдийчинэ өөхлөх тусам, хүүхэд эсэн мэнд төрж, их оюунлаг болох магадлалтай байдаг байна.  Өөх нь хүүхдийн  өсөлт хөгжөлтөд чухал үүрэгтэй  тэжээллэг бодисуудаар баялаг байдагт хамаг учир оршдог гэнэ.
 Эмч нарын хэлснээр, “эхийн хөл болон өгзөгний өөх нь хүүхдийн уураг тархийг хөгжүүлэх нэг ёсны өвөрмөц  зүтгүүр нь болж байдаг байна.  Хүүхдийн мэдрэлийн тогтолцоог бүрдүүлэхэд ихээхэн өөх хэрэгтэй, үүний дээр  эхийн биеийн чухамхүү энэ хэсгийн  өөх нь докозагексаены хүчлээр баялаг бөгөөд уг хүчил нь  ерөөс хүний тархины  онцгой чухал бүрдэл хэсэг болж байдаг аж”.  
“Яагаад эмэгтэйчүүд нэлээд тарган байдаг нь ямагт учир битүүлэг байж ирсэн юм. Хөхтөн амьтан болон сармагчны  өөх нь ерөнхийдөө биеийн таваас арав хүртэл хувь байдаг бол, эмэгтэйчүүдийн биеийн өөхний нөөц нь 3%-д хүрч болдог байна. 
Хувьслын явцад байгал эх  хүүхдийг төрөх хүртэл нь эмэгтэй хүний энэ өөхийг зориудаар хуримтлуулж, хадгалж байдаг байна”. 
 Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ