"Надад өөр юу ч байхгүй"


Челябинск хотын долоон настай охин хорт хавдартай хүүхдүүдэд хиймэл үс хийлгэхээр өөрийн үсээ хандивлав
- Энэ бүхэн хорт хавдартай хүмүүсийн тухай нэвтрүүлгээс эхэлсэн.
Арлана "Ээж ээ, тэд яагаад үсгүй байгаа юм бэ?" гэж асуухад бид мэдээлэл хайж эхэлсэн, би охиндоо хорт хавдар, хими эмчилгээ гэх мэтийг тайлбарласан. Дараа нь тэр ийм хүүхдүүдэд хиймэл үс хийлгэхийн тулд үсээ тайрахыг хүсч байгаагаа хэлсэн гэж охины ээж Валентина Гулицына ярьсан байна.
Арланагийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байсан учир нь охин нь 3жил 5 сар үсээ ургуулсан байсан юм.
Долоо хоног ятгасаар байсан ч Арлана,
Ээж ээ, би танд хайртай, та намайг дэмжихгүй юм уу? Надад өөр юу ч байхгүй, би туслах өөр аргаа олохгүй чадахгүй байна хэмээсэн.
Тэгэхэд л ээж нь бууж өгөв.
40 см -ийн үсийг Англи руу илгээх бөгөөд үүний хариуд тэд хиймэл үс хийсэн зургийг илгээнэ гэж амласан байна. Арланад 3500 рубль төлөхийг санал болгоход мөрөөдөж байсан унадаг дугуйгаа худалдаж авч болох байсан ч татгалзсан юм.
Сахиусан тэнгэр мэт хонгорхон охины бяцхан түүх энэ аж.
СайханУул

СЭТГЭГДЭЛ БИЧИХ