Хэмжээгээрээ дэлхийд гуравт орох 55 сая .ам долларын өртөг бүхий алмаз олджээ
Дэлхийн хамгийн баялаг ихтэй хүдрийн “Жваненга” уурхайгаас олсон энэ алмаз 55 сая орчим ам. долларын өртөгтэй гэнэ.
“Энэ бол ашиглаж ирсэн 50 гаруй жилийн түүхэнд “Debswana” компанийн олборлосон хамгийн гоё алмаз юм” гэж Армстронг хэлсэн байна.
Энэ нь хэмжээгээрээ дэлхийд гуравт орж байгаа юм. Өмнө нь дэлхийд олдсон хамгийн том алмаз нь 1905 онд Өмнөд Африкаас олсон 3106 каратын “Куллинан” алмаз аж.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ