Адал явдал дүүрэн Олимпийн аварга болсон баг

Фижи улсын Регбигийн баг Токио-2020 олимпийн аварга боллоо. Гэхдээ их адал явдалтай.
4 сарын 5-нд дасгалжуулагч нь Олимп ойртлоо, бэлтгэлээ хийе гээд 7 хоногийн цугларалт зарлаж. Тэгээд хамтарсан бэлтгэлээ хийж байхад нь улс оронд нь ковидын нөхцөл байдал хүндэрч багаараа тусгаарлагдаж. Тамирчид сэтгэлээр унаж гэр лүүгээ оргох гэхэд туслах дасгалжуулагч нь зоригжуулж Фижи бол 2016 оны олимпийн аварга. Бид одоо тарвал олимп гэж байхгүй, оролцож чадахгүй болно. Бэлтгэлээ сайн хийвэл хошой аварга болох боломжтой гэж. Тамирчид ч тэр ар гэр дүүрч гээд үлдсэн бн.
Онцгой комисс нь спортын уралдаан тэмцээн, бэлтгэл хийхийг хориглосон учраас бэлтгэлээ хийж чаддаггүй, аргаа бараад хөрш Австрали улс руу явж бэлтгэлээ хийж.
Австралид мөнгө цаас муутай, стадионд биш, далайн эргийн элсэн дээр өдөржин бэлтгэл хийдэг ажилтай ,7 хоног гэсэн хүмүүс чинь бүтэн 2 сар балбаад одоо бэлтгэл хангагдсан гэртээ харья, тэгээд тэндээсээ Токио явъя гэж. Тэгсэн чинь ЗГ нь хилээ хаачихсан, Та нарыг оруулахгүй, тэгээд ч наашаа ирэх онгоц ч байхгүй, та нар ер нь шууд Токио руугаа яв гэж.
Австралиас Токио явах онгоцны билет авах мөнгө байхгүй, загасчдын завинд дайгдаж, төлбөрт нь ажилд нь тусалж бараг усан цэрэг шахуу юм хийж Австралиас Япон орж.
Эцэст нь яав, далайн эргийн элсэн дээр хийсэн бэлтгэл аминд нь орж, стадионы зүлгэн дээр гүйх чинь хамаагүй амархан байлгүй яах юм бэ, зүгээр ураад хаяна ш дээ. Олимпийн аварга болдог юм байгаа биз дээ.
Тэгээд одоо харих гэсэн чинь ЗГ нь ирээд 14 хоног тусгаарлана шүү гэж. Тэр ч яахав, тусгаарладаг л юм байгаа биз, харьж байгаа юм чинь учиртай. Тэгсэн чинь зарим нь Одоо би харих боллоо, гэрийнхэндээ юу гэж хэлнээ гэж...
7 хоноод ирнээ гээд эхнэр хүүхдээ үнсээд тосгоноосоо гарсан хүмүүс 4 сар сураггүй, зарим нь утсаар ч ярьж чадаагүй гэнэ. Ганц нүүр тахлах юм нь Олимпийн аварга болоод ирлээ ш дээ гээд алтан медалиа үзүүлнэ дээ гэж ярилцлага өгчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ