Дэлхийн хамгийн өндөр үнэтэй сүрчиг


Яг одоогийн байдлаар дэлхийн хамгийн ѳндѳр үнэтэй сүрчиг бол 2014 онд худалдаанд гаргасан "Clive Christian" - ийн "No.1 Passant Guardant" юм. Энэхүү үнэртэн нь ердѳѳ 30 мл - ийн хэмжээтэй бѳгѳѳд үнэ нь 143.000 паунд буюу монгол тѳгрѳгѳѳр ойролцоогоор 430000000 болно. (Нэг мл нь 4766 паунд буюу 14400000 тѳгрѳг).
Гэхдээ энэ нь мэдээж жирийн нэгэн сүрчиг бус. Энэхүү үнэртэн нь гадуураа 24 каратын цэвэр алтан бортоготой бѳгѳѳд тэрхүү алтан биен дээр нь 2000 ширхэг тѳгс хэлбэртэй цагаан алмааз шигтгэсэн байна. Мѳн бортгоны цээжин хэсэгт байрлах арслангийн нүдийг тѳгс хэлбэртэй шар алмаазаар урласан бол түүний хэлийг ягаан алмаазаар хийжээ. Энэхүү сүрчиг нь одоо Лондонгийн Харродс дэлгүүрт худалдагдаж байна.
Энэ үнэртнийг бүтээсэн эрхэм Христиан нь брэндийн нэрээрээ дэлхийн хамгийн үнэтэй сүрчгүүдийг бүтээдэг заншилтай бѳгѳѳд энэ "No. 1 Passant Guardant" нь ѳмнѳ ѳѳрийн компанийн тогтоосон дэлхийн хамгийн үнэтэй сүрчигний рекордийг эвдсэн юм. Учир нь 2005 онд мѳн энэ брэндээс "No. 1 Imperial Majesty" гэсэн сүрчиг бүтээсэн ба 115.000 паундын үнэтэйгээр худалдаанд гаргажээ. Энэ үнэртэн нь 500 мл хэмжээтэй алдарт "Baccarat" фирмийн болор бортогонд савлагдсан ба 5 каратын алмааз шигтгэсэн бөгөөд 18 каратын алтан бѳгжѳѳр чимэглэгдсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ