Өвдөлт намдаах хамгийн гэм хоргүй эмийг нэрлэжээ
Ерөөс хүмүүс өвдөлт намдаахын тулд үрэвслийн эсрэг дааврын биш эм (аспирин, анальгин, ибупрофен зэрэг) уудаг. Гэвч олон хүнд эдгээр эмийг хэрэглэх нь эсрэг заалттай байдаг гэж тэр тэмдэглэсэн байна. Толгой өвдөх, үе, ууц нуруу, мөр өвдөх зэрэг бусад өвдөлтийн үед өвдөлт намдаахаар хүмүүсийн хэрэглэж зуршсан бүх эм нь гипертони, шигдээс, харвалт зэргийг өдөөх юмуу зүрх-судасны өвчний явцыг ерөөс дордуулж мэднэ гэж Мясников хэлжээ.
Ялангуяа 60-аас дээш насныхан энэ эмүүдийг хэтрүүлэн хэрэглэх нь осолтой, учир нь эдгээр нь цус алдахад нэрмээс болдог байна.
Тийнхүү эмч шаардлагатай тохиолдолд парацетамол уухыг зөвлөж байна. Энэ нь мөн л дааврын биш бэлдмэлд хамгаардаг хэдий ч, зүрх болон ходоод-гэдэсний замын хувьд сөрөг үр дагаварт хүргэдэггүй ажээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ