Ставрополийн хязгаарын замын цагдаагийн даргад эрүүгийн хэрэг үүсгэжээ

Ставраполийн замын цагдаагийн тэргүүнийг  гэмт хэргийн бүлэглэл байгуулсан хэмээн сэжиглэж байгаа ажээ.

Түүний тансаг  харшаас чийдэнгийн болор бүрхүүлүүд, алтадсан суултуур гарсан байна.

Мөрдөн байцаалтын материалаас үзвэл,  Алексей Сафоновын бүлэглэл 2017 оноос ажиллаж эхлэжээ. Энэ мөчөөс хойш авсан хахуулийн яг нарийн тоог зарлахгүй байгаа ч, үр тариа ачсан ачааны машинуудыг саадгүй гаргахдаа тэд бараг 20 сая рубль (манайхаар бол – яг одоогийн ханшаар 773 сая төгрөг – ред.,) авч байжээ.

Уг бүлэглэлийн гишүүдэд онц их хэмжээний хахууль авсан талаар долоодугаар сарын 19-нд эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

Алексей Сафонов, дворец Алексея Сафонова

Саатуулагдсан Алексей Сафоновын байшингийн зургийг өмнө нь нийтлэжээ. Зурагт  баганатай  болон алтадсан хаалга бүхий хоёр давхар  харш, түүнчилэн байшингийн дотор талын засал чимэглэл харагдаж байна. 

Алексей Сафонов, дворец Алексея Сафонова

Алексей Сафонов, дворец Алексея Сафонова

Алексей Сафонов, дворец Алексея Сафонова


Өрөөнүүд нь барималан чимэглэл, зураг бүхий адар, сийлбэртэй хаалга,  алтадсан түшлэг бүхий  гантиган шат, гэрлийн болор бүрхүүлтэй аж.  Замын цагдаагийн даргын  00-ийн өрөө нь алтадсан суултуур, алтадсан хаалга бүхий шүршүүрийн  бүхээг, алтан холигч бүхий ванны өрөөтэй ажээ.

Алексей Сафонов болон түүний доод тушаалын ажилтнуудыг долоодугаар сарын 20-нд саатуулсан байна.

Б.Атар 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ