Дуучин Adele-ийн 45 кг жин хассан түүх
Анх олон нийтэд танигдахдаа л "илүүдэл жинтэй" байсан дуучин Adele сүүлийн жилүүдэд эрчимтэй жин хаяад буй. Та түүнийг "яаж ингэж турсан юм бол оо?" гэж гайхаж байна уу? Тэгвэл одоо анхаарлаа хандуулаарай.
1. ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛАНА
Тэрээр өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард нөхөр Simon Konecki-гоосоо салсан бөгөөд тавдугаар сарын 5-нд буюу 31 насны төрсөн өдрөөрөө цаашид өөрийгөө хайрлаж илүү их өөрчлөлт хийхээ мэдэгдсэн.
2. УЙЛАХЫНХАА ОРОНД ХӨЛСӨӨ ДУСЛУУЛСАН
Adele нэг хэсэгтээ л хэвлэл мэдээлэл, олны хэл амнаас холуур байсан билээ. Харин тэрээр өнгөрсөн жилийн аравдугаар сарын 24-нд реппэр Drake-ийн төрсөн өдрийн үдэшлэгт уригдан очихдоо төрсөн өдрийн эзэнтэй халуун дотноор зургаа авахуулсан бөгөөд уг зургийг харсан хүн болгон л "Яаж?" хэмээн гайхаж байлаа.
Мөн тухайн өдөр авахуулсан өөр нэгэн зургаа Инстаграм хуудсандаа нийтлэхдээ "Өмнө нь уйлдаг байсан. Харин одоо бол хөлсөө дуслуулдаг болсон" гэсэн тайлбар бичсэн байв.
3. ОСКАРЫН ДАРААХ ҮДЭШЛЭГ
Adele реппер Jay-Z болон түүний гэргий, дуучин Beyonce нарын зохион байгуулсан Оскарын дараах үдэшлэг дээр нэвтрүүлэгч Kinga Rusin-тай авахуулсан зурган дээрээ тэс өөр хүн шиг харагдаж байлаа.
4. ЗОРИЛГО НЬ ТУРАХ БИШ ЭРҮҮЛ БАЙХ
Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар:
- "Гоё сайхан харагдахын тулд жингээ хасах бол нэг хэрэг. Харин эрүүл байхын төлөө хичээх нь өөр хэрэг шүү. Adele-ийн бие нэг хэсэгтээ л таагүй байсан. Тиймээс тэр хүүгийнхээ төлөө өөрчлөгдөх хэрэгтэй юм байна гэж бодсон байх. Жингээ хасах урт аяллынхаа явцад тэр хэрхэн эрүүл байх вэ гэдэг дээр л төвлөрч ирсэн. Мөн жингээ огцом хаясан нь газтай ундаа, түргэн хоолноос татгалзан эрүүл хооллож эхэлсэнтэй холбоотой. Одоо тэр өөртөө итгэлтэй, дотроосоо ч, гаднаасаа ч гэрэлтэж байна"
5. ЭРҮҮЛ ХООЛЛОЛТ БОЛОН ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН
Мөн л баттай эх сурвалжийн хэлж буйгаар дуучин маань эрүүл хооллохын зэрэгцээ кроссфит болон пилатиз дасгал хийж байгаа гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ