ЦЕГ: О.Осоржамаагийн өргөдлөөр зодуулсан гэх хэргийг шалгаж байна
Осоржамаа өөрийн төрсөн нутагтаа аялахаар явж буйгаа лайваараа ярьж байсан юм. Тэгвэл нутгийн хүмүүст зодуулж хүнд бэртжээ.
Тэрбээр, "Өвдөөд хорсоод л байсан яаж тэвчиж байснаа мэдсэнгүй. Хөдөө нутаг явсан чинь очоод ганц хоноод л ийм болчихсон. Хэдэн хүн ирээд нутгийн нэр гутаасан гээд л надруу дайрч чирч сураар ороолгож алах шахсан. Би машинтайгаа зугтаж амь гуйхад тэр хүмүүс дундаас намайг өмөөрсөн хүн нэг ч байгаагүй" хэмээн ярьж байсан юм.
Тэгвэл уг хэргийг цагдаагийн байгууллагаас тодруулахад, "Иргэн Осаржамаагийн өргөдлийн дагуу анхан шатны шалгалтын ажил эхэлж мэдүүлэг авч байна. Цагдаагийн байгууллагаас Осоржамаатай уулзсан" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ