Тэмээн хяруулын эсрэг цэрэг оруулсан нь
1932 оны үед Австралын фермеруудад нэгэн хүндрэлтэй асуудал тулгарсан нь тэмээн хяруул байлаа.
Тэд бэлчээрийг устгаж, тариачдын тариа ногоог ихээр сүйтгэж байсан тул арга ядсан тариачид засаг захиргаандаа гомдол гаргажээ.
Засгийн газраас гомдлын дагуу судалгаа явуулсаны үр дүнд газар тариалангийн бүс нутагт 200 мянга орчим цацагт хяруул байгааг тогтоосон бөгөөд уг тоо нь үндэсний аюулгүй байдалд заналхийлж байсан тул бүх нийтийн "тэмээн хяруул устгах" аян зарласан аж.
Гэсэн хэдий ч хангалттай үр дүнд хүрч чадахгүй байсан тул Австралын батлан хамгаалах яам Их Британаас тусламж хүсч Австралын газар тариалангийн бүс нутагт Австрали болон Их Британы хамтарсан цэргийн хүч нэвтэрч тэмээн хяруулны эсрэг тулалдсан байдаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ